18/12/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Театр Одноо “Гоолиг биеийн нууц”…

Театр Одноо “Гоолиг биеийн нууц”-аас хуваалцана

Драмын театрын авьяаслаг залуу жүжигчин, адтай, одтой авьяаслаг Одноог та бид сайн мэднэ.

Дэлгэцнээ бүтээсэн өөрийн гэсэн өнгө төрх, донжтой дүрүүдээрээ олонд танигдаж, хүндлэгдэж яваа УДЭТ-ын жүжигчин, МУСТА Б.Одончимэг хувийн амьдралынхаа талаар тэр бүр дэлгээд байдаггүй ч амаржаад удаагүй байгаа.

Эмэгтэй хүн бүрийн энэ амьдралаас авах хамгийн сайхан мэдрэмжийн нэг нь ээж болох. Б.Одончимэг хоёр дахь үрээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ.

Б.Одончимэг

Төрсний дараа эмэгтэй хүн болгонд тохиолддог таргалалтын асуудал түүнийг ч мөн тойроогүй гэнэ. Гэхдээ богино хугацаанд жин хасч, гоолиг бие галбираа эргүүлэн олж авсан жүжигчин бүсгүй өөртэйгээ ижил ‘зовлон’ туулж буй бүсгүйчүүдэд хэрхэн турсан жороо хуваалцахаар шийджээ.

Тэрбээр удахгүй фейсбүүкийн олон мянган гишүүнтэй ”Chadnaa ohidoo’ группт ‘Live’ хийж, хэрхэн жин хассан арга туршлагаасаа хуваалцана гэжээ.

Б.Одончимэг

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.