“Physical Asia” шоуны хоёр шинэ анги өнөөдөр цацагдана
Linked automatically by name · ⚑ Report an error
“Physical Asia” өрсөлдөж буй Ази тивийн найман улсын багаас өнөөдөр хасагдах эхний баг тодорно. “Бөмбөг булаацалдах” тэмцээнд өмнөх “Сүйрсэн хөлгөөс ачаа зөөх” тэмцээнд ялагдсан дөрвөн баг оролцоно. Үүнд, Япон, Индонез, Филиппин, Тайландын багууд юм. Ингэхдээ хоёр хоёроороо таван хэсэгтэй тэмцээнээр өрсөлдөх бөгөөд ялагдсан хоёр нь энэ шоунаас хасагдана. Ялсан хоёр баг нь өмнөх тэмцээний ялагч Өмнөд Солонгос, Монгол, Турк, Австралийн багуудтай хамт “Багийн төлөөллийн тэмцээн” (Team Representative Match) нэртэй гурав дахь тэмцээнд өрсөлдөх ажээ. Тус тэмцээн нь дотроо дөрвөн төрөлтэй байх бөгөөд баг бүрээс сонгогдсон нэг төлөөлөгч төрөл тус бүрд өрсөлдөх юм. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.