“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын сургуулийн байрыг засварлана
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара, Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат нар Японы Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд 2026 онд хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ удаа уг хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байранд засвар бөгөөд 167752 ам.доллар хүртэлх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх аж. Энэхүү төсөл нь тус сургуулийн хичээлийн байрны гадна хана, халаалтын систем, цахилгааны шугам сүлжээ, цонх, хаалгыг иж бүрэн засварлаж, сургалтын орчныг сайжруулах зорилготой юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.