19.12.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Сайд Н.Цэрэнбат НҮБ-ын Хөгжлийн…

Сайд Н.Цэрэнбат НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн даргатай уулзлаа

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат НҮБ-ын суурин төлөөлөгч бөгөөд Хөгжлийн хөтөлбөрийн дарга Биата Транкманыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Д.Ариунтуяа болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд байлцав.

Н.Цэрэнбат сайд болон Биата Транкман нар байгаль орчны салбарт өмнө нь хамтран хэрэгжүүлж байсан ажлын үр дүнгийн талаар хэлэлцэж, 2018 оноос хамтарч хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцсон юм.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.