19/12/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Өмнөд Солонгосын “Shinee’s” хамтлагийн…

БИЧЛЭГ: Өмнөд Солонгосын “Shinee’s” хамтлагийн гишүүн амиа хорложээ

Өмнөд Солонгосын алдарт “Шяйни” хамтлагийн гишүүн Ким Жонхюн даваа гарагт буюу өчигдөр амиа хорлосон тухай цагдаагийн эх сурвалж мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Жонхюн гэдэг тайзны нэрээрээ олонд танигдсан 27 настай Ким овогт нь Сөүл хотын өмнөд хэсэгт орших Каннам дүүргийн Чоннам хороонд түрээсэлдэг студийнхээ байрнаас даваа гарагийн оройн 6:10 цагт ухаан алдсан байдалтайгаар олдсон байна. Түүний эгч нь анх цагдаад дуудлага өгсөн аж. Дуучин залууг ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн хэдий ч амийг нь аврахад нэгэнт оройтсон байжээ.

Цагдаа нар мэдэгдэхдээ “Биднийг хэргийн газарт очиход хайруулын тавган дээр нүүрс шатаж байсан. Үүний улмаас дуучин угаартаж, амиа алдахад хүрсэн. Түүнийг амиа хорлосон гэж үзэж байна. Тэрбээр эгч рүүгээ амиа хорлох гэж байгаа өнгө аястай мессежүүд илгээсэн байсан” гэжээ.

Таван гишүүнтэй “Шяйни” нь Өмнөд Солонгостоо төдийгүй Азид, дэлхийд алдартай хамтлаг билээ. Тус хамтлаг нь япон хэлээр дуулан цомог гаргаж ,Токиогийн 50 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийж, энэ оны эхээр Хойд Америкаар анх удаагаа аялан тоглож байсан юм.

https://youtu.be/9loWSK9G4c0

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.