Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагчаар “Beijing Jianlong Heavy Industry Group” шалгарчээ
Linked automatically by name · ⚑ Report an error
Монгол Улсад ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан тухайгаа мэдээлэв. Төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй урилгыг 30 гаруй компанид хүргүүлснээс БНХАУ-ын таван компани санал ирүүлжээ. Сонгон шалгаруулалтын эцсийн шатанд “Beijing Jianlong Heavy Industry Group” 81.13 оноо, “Baotou Iron and Steel Group” 48.36 оноо авснаар “Beijing Jianlong Heavy Industry Group” стратегийн хөрөнгө оруулагчаар шалгарч, тус компанитай хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн аж. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.