21/12/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Ерөнхийлөгч Х.Баттулга Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн эмчилгээний зардлыг олгоно гэв

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ходоодны хорт хавдраар өвдсөн тухай мэдээлэл өнгөрсөн 7 хоногт цацагдсан билээ.

Зохиолчийн эмчилгээнд нь 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа ажээ. Б.Лхагвасүрэн гуай Монголдоо ирээд байгаа ба эмчилгээнд нь шаардлагатай мөнгийг сайхан сэтгэлтэй хүмүүс хандивласаар байна.

Тэгвэл Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга Б.Лхагвасүрэн гуайн хагалгааны зардлыг бүрэн даахаар болжээ.

Мөн “Херо энтертайнмент” студи, “Алтан жолоо” групп зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд мөнгөн тусламж үзүүлсэн бол “МИАТ” компани онгоцны зардлыг нь даахаа мэдэгдээд байгаа аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.