21/12/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хүүхэд, багачууддаа хүндэтгэл үзүүлэв

Хүүхэд, багачууддаа хүндэтгэл үзүүлэв

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс Шинэ жилийн баярыг тохиолдуулан дүүргийн зорилтот бүлгийн 1000 хүүхдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс ороцлоо.

Энэ үеэр дүүргийн удирдлагууд 0-12 насны хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой тэдгээр хүүхдэд шинэ жилийн баярын бэлэг гардуулсан юм. Мөн хүүхэд, багачуудад Улсын Драмын Эрдмийн Театрын ‘’Алтан түлхүүр’’ хүүхдийн жүжгээр бэлэг барьжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.