22/12/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Шинэ жил-Эргүүл шалгалт”-аар 195…

“Шинэ жил-Эргүүл шалгалт”-аар 195 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

“Шинэ жил-Эргүүл шалгалт” арга хэмжээний хүрээнд дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн авто эргүүлийн ачааллыг бууруулах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлж байгаа дуудлага, мэдээллийг хуулийн хүрээнд түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газрын төв байрны алба хаагчдаас өнгөрсөн 7 хоногийн хугацаанд нэмэгдлээр авто эргүүлийн 70 чиглэлд 195 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Үүрэг гүйцэтгэх хугацаанд алба хаагчдаас гэмт хэргийн 13, зөрчлийн 80, гэр бүлийн хүчирхийллийн 42, согтуугийн 103, нийт 238 дуудлага, мэдээллийг хуулийн хүрээнд түргэн шуурхай шалган шийдвэрлэж, 3 гэмт хэрэг, 35 зөрчлийг илрүүлж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 34 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.Мөн амиа хорлохыг завдсан хоёр иргэний үйлдлийг таслан зогсоожээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.