26/12/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хүүхэддээ бэлэг сонгох гэж байна уу…

Хүүхэддээ бэлэг сонгох гэж байна уу! НААШАА АНХААР

Хүүхдүүдийн бэлэгний зонхилох хувь нь амттан байдаг. Импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд тэр дундаа чихэр шоколадыг жижиглэн савлаж, он сар дууссан бүтээгдэхүүнийг хүүхдийн бэлгэнд боох тохиолдол их байгааг сануулж байна. Тиймээс бяцхан үрсдээ шинэ жилийн бэлэг сонгохдоо болон баярын арга хэмжээ зохион байгуулах зоогийн газраа сонгохдоо чанарын шаардлага хангасан эсэхийг сайтар нягтлахыг анхаарууллаа. Баярын үеэр түргэн хугацаанд мууддаг өндөг болон хүнсний бүтээгдэхүүнүүд хэрэглэхдээ анхааралтай байхыг санууллаа.

Хүүхэддээ бэлэг сонгох гэж байна уу! НААШАА АНХААР

Нийслэлийн мэргэжлийн хяналт 12 сарын эхнээс урьдчилан сэргийлэх хяналтын ажил зохион байгуулдаг. Шалгалтаар хүнсний тухай хууль зөрчсөн хаяг шошгын зөрчилтэй, он сарыг нууж нэмэлт дардас наасан тохиолдлууд илэрчээ. Тиймээс иргэдийг баярын хүнс болон, хүүхдийн бэлгээ сонгохдоо нарийвчилан үзэж мэдрэхүйн эрхтэний үнэлэмжээр зөв зохистой сонголт хийж эрүүл мэндээ хамгаалахыг анхаарууллаа.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.