27/12/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Эрчим хүчний Сайд Ц.Даваасүрэн…

Эрчим хүчний Сайд Ц.Даваасүрэн “Амгалан дулааны станц” ХХК-ийн ажилтай танилцав

Тус станц нь 2017-2018 оны өвлийн бэлтгэл хангах ажлын үр дүнд үндсэн болон туслах тоноглолын засвар үйлчилгээг бүрэн хангаж ажилласан ба өнөөдрийн байдлаар Зуух №1,3 ажилд, Зуух №2 бэлтгэлд байна. Талбай дахь нүүрсний нөөц 18302 тн буюу 14 хоног, сүлжээний усны зарцуулалт 2645 тн/цаг, станцын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг танилцууллаа.

Эрчим хүчний Сайд Ц.Даваасүрэн “Амгалан дулааны станц” ХХК-ийн ажилтай танилцав

Шийдвэрлэх ёстой зарим ажлууд байгааг ч энэ үеэр хэлсэн. Зуухнаас гарах үнсийг “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн үнсний санд буулгахын оронд Станцын дэргэд үнсний агуулах барих хөрөнгө мөнгөний асуудал, өвлийн улиралд чийглэг ихтэй нүүрс ирж байгаатай холбогдуулан вагон гэсгээх байгууламж барих, дулааны ачааллыг нэмэгдүүлж, суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг сайжруулахын тулд сүлжээний усны зарцуулалтыг 1000 тн/цагаар нэмэгдүүлэх буюу 100 Гкал-аар ачааллыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа салбарын сайдад танилцууллаа.

Эрчим хүчний Сайд Ц.Даваасүрэн “Амгалан дулааны станц” ХХК-ийн ажилтай танилцав

Уулзалтын төгсгөлд Эрчим Хүчний сайд Ц. Даваасүрэн тус станцын үйл ажиллагааг сайшааж, нийслэлд үүссэн зарим асуудалд эерэгээр нөлөөлөх боломжтой хэмээн дүгнэсэн. Өвлийн улиралд нийслэлчүүдийн дунд хамгийн ихээр байгаа сэдэв бол агаарын бохирдол. Амгалан дулааны станцыг ашиглан түшиглэн утааг бууруулах боломж:

1. Дулаан хуваарилах байгууламжуудыг барьж, БЗД-т байгаа яндангуудын тоог бууруулж, ачааллыг Амгалан дулааны станцад шилжүүлж, утааг бууруулах арга хэмжээ авах

2. Амгалан дулааны станцын трансформаторын хүчин чадлыг ашиглан айл өрхийг цахилгаанаар хангаж, утааг бууруулах боломжийг судлах

3. Амгалан дулааны станцын дэд бүтцийг ашиглан 50 мВт-ын хүчин чадалтай турбин зуухны блокийг суурилуулах зэрэг асуудлыг хөндөн ярилцсан юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.