27.12.2017 · niitlelch.mn (Archiv) · Archiv

НЭМГ: Ханиад томуу, хоолны хордлогоос…

НЭМГ: Ханиад томуу, хоолны хордлогоос сэргийлье !

НЭМГ-аас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд анхаарал илүү хандуулах, дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх, олон нийтийн газраар аль болох явахгүй байх, ханиад томуу туссан тохиолдолд амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх, гараа тогтмол сайн угаах хэрэгтэй.

Хоолны хордлогоос сэргийлэхийн тулд хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх, ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах, хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө гараа сайтар угаахыг зөвлөв.

Осол гэмтлээс сэргийлэхийн тулд бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих, согтууруулах ундааг тохируулан хэрэглэх, хэрэв хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх, салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх, хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах, гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх шаардлагатай гэж зөвлөмжид тусгажээ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.