Ж.Чинбүрэн: Энэ өвөл эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр /2025-10-08/ дараах мэдээллийг өглөө. "Энэ өвөл эмнэлгийн коридорт нэг ч хүүхдийг хэвтүүлэхгүй гэсэн том зорилго тавьж ажиллаж буй. Үүний тулд вакцин хийж байгаа. Вакцинд хамрагдалт ч сайн үр дүнтэй явж буй. Одоогийн байдлаар 75 хувьд хүрсэн. Улаанбурханы өвчлөл дээр вакцин сайн хийсэн учраас өнөөдөр нэг ч тохиолдол нэмэгдээгүй. Гол ажил бол урьдчилан сэргийлэлт юм. 2025 онд 316 тэрбум төгрөгийг ЭМДС-д үүссэн өрөнд өгөөгүй байсан бол эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 30 хувиар нэмэх боломжтой байсан. 67 мянган ажилчдын цалинг 10 хувиар нэмэхэд 120 тэрбум төгрөг л хэрэгтэй. Тиймээс бид сахилга баттай байх хэрэгтэй. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.