"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс Э.Баясгаланг чөлөөлжээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс Э.Баясгаланг чөлөөлжээ. Э.Баясгалан 2020 онд анх томилогдсон. Үүнээс өмнө АНУ-ын Нью-Иорк хотод “Номура Секюритийз Интэрнэшнл” компанийн Хөрөнгө оруулалтын банкинд Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан. Мөн “Жэй Пи Морган Секюритийз”, “Саусгоби Сэндс,” “Саусгоби Ресурс” зэрэг компаниудад ажиллаж байсан арвин туршлагатай юм. Чикагогийн Их сургуулийн Бүүт Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын магистр, Болгар Улс дахь Америкийн Их сургуулийн Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй. “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ есөн гишүүнтэй ба гурав нь Монголын Засгийн газрыг төлөөлдөг. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.