28/12/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Сүлжээний бизнес болох “Жи тайм”-ын…

Сүлжээний бизнес болох “Жи тайм”-ын хэргийг прокурорт шилжүүлэхээр болжээ

Казакстаны ядуурлыг бууруулах төсөл нэрийдлээр иргэдийг залилсан “Жи тайм корпорейшн” ХХК сүлжээний бизнесийг Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Амар хялбар аргаар хурдан хугацаанд мөнгөтэй болох гэсэн олон хүнийг залилж эд хөрөнгө, сэтгэл санааны гүн хохиролд учруулсан тус компанийг үүсгэн байгуулагч Маженов Маратыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа аж. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал иргэн О-г сэжигтнээр тооцон шалгаж байгаа гэнэ. Энэ хэргийг мөрдөн шалгах явцад нийт 11 мянган хүнээс байцаалт авчээ. Хэргийг ирэх оны эхний улиралд прокурорын байгууллагад шилжүүлэхээр болжээ

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.