Агуулгын ялгаа: Нэг талаас Г.Занданшатарыг огцруулах, нөгөө талаас Д.Амарбаясгаланг өөрөө ажлаа өгөхийг шаардаж байна
Linked automatically by name · ⚑ Report an error
Хоёр талд гарын үсэг цуглуулсан ойлгомжгүй үйл явдлыг албан мэдээ ба хуулийн заалт харвал бага зэрэг тодорч ирж байна. Нэг талаас УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн бланк дээр “Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах” гэсэн тодорхой агуулгаарх бичиг үйлдэж, 50 гаруй гишүүн гарын үсэг зурснаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барьчихлаа. Албан мэдээ нь ч гарлаа. Иймд уг бичгийн үндэслэл, шаардлага тодорхой болчихож байна. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын хэлснээр хамгийн сүүлийн байдлаар 50 гаруй гишүүн гарын үсэг зурсан. Хуулийн заалтаар, УИХ-ын гишүүний дөрөвний нэгээс доошгүй гарын үсэг цуглаж байж энэ шаардлагыг хүргүүлнэ. Иймд багадаа 32 гишүүний босго тавигдана. …
Read the full article at the source ↗
This is an excerpt. The full text is at the source; we keep a copy as evidence.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.