28/12/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг…

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хороонд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва тойрогтоо зарцуулах үйл ажиллагааны зардлаас Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хорооны иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах санаачлагаа цагдаагийн байгууллагад уламжилсныг Цагдаагийн байгууллагын удирдлагууд талархалтайгаар хүлээн авч, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал, дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж нар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар дээрх хорооны нутаг дэвсгэрийн анхаарал татсан цэг, орчныг камержуулах, хороо хэсгийн байцаагч нарыг автомашинаар хангах тухай, цаашид гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай зохион байгуулж хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.