Л.Мөнхбаатар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд суусангүй
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Хууль зүйн сайд Л.Мөнхбаатар өнөөдрийн /2025.10.01/ Засгийн газрын хуралдаанд суусангүй. Түүнийг чөлөөлөх албан ёсны захирамж одоогоор гараагүй байна. Нөгөө талаар Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөснөөс бүрэн эрх нь хэрэгжиж эхэлдэг. Энэ дагуу бол шинээр томилогдох ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын бүрэн эрх хэрэгжиж эхлээгүй байна. Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр 15.00 цагт мэдэгдэл хийчхээд үргэлжлүүлэн Ерөнхийлөгчид танилцуулсан. Харин УИХ-д танилцуулаагүй байгаа юм. Учир нь УИХ-ын чуулганы хуралдаан маргааш болно. Маргаашийн чуулганаар танилцуулах зарыг Засгийн газраас тараагаад байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.