03/01/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Шинэ нисэх буудал аравдугаар сард…
Шинэ нисэх буудал аравдугаар сард ашиглалтад орно
Жилд зургаан сая хүн хүлээн авах хүчин чадалтай Хөшигийн хөндийн нисэх буудал энэ оны аравдугаар сард ашиглалтад орно. Шинэ нисэх буудлын 51 хувийг Японы талд харин Монголын талд ногдох хувийг 49 байхаар тогтоосон.
Энэхүү төслийг 40 жилийн хугацаатай зээлээр санхүүжүүлж байгаа юм. Мянган ажилтантай байхаар тооцоолсон тус цогцолборын ойролцоо 100 мянган хүн амтай дагуул хот босгохоор мөн төлөвлөсөн. Энэ хүрээнд хоёр урсгалтай, зургаан эгнээтэй хурдны замыг нисэх буудалтай зэрэг ашиглалтад оруулахаар зорьж байна. Өөрөөр хэлбэл Монголын хамгийн анхны хурдны замын ажлын гүйцэтгэл 98 хувьтай байгаа талаар албаныхан мэдээллээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.