Ховд аймагт цагаан будаа туршилтаар тариалж, эхний ургацаа хураан авчээ
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, БНСУ-ын хилийн чанад дахь Хөдөө аж ахуйн хөтөлбөрийн “КОПИА Монгол” төвтэй хамтран энэ оны дөрөвдүгээр сараас Ховд аймгийн Булган сумын нутагт 5.3 га талбайд цагаан будааны туршилтын тариалалт хийсэн билээ. Туршилтын талбайгаас нэг га-гаас дунджаар 6-8 тонн цагаан будаа хураан авах тооцоотой бөгөөд эхний ургацаа амжилттай хураан авчээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан “КОПИА Монгол” төвийн захирал У Мён Гюү, тус төвийн судлаач Ан Хе Мин нарыг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярын тушаалаар салбарын шагналаар шагнасан юм. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.