Хагас коксон шахмал түлшийг маргаашаас борлуулж эхэлнэ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улаанбаатар хотод мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн түлшийг есдүгээр сарын 15-наас борлуулж, нийслэлийн гэр хорооллын иргэд түлж байсан билээ. Тэгвэл маргаашаас /2025.10.01/ нийслэлд хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэлнэ. Дээрх түлш нь сайжруулсан шахмал түлшнээс 45-50 хувиар бага бохирдол ялгаруулахаас гадна шахмал түлшнээс 25 хувиар бага угаарын хий ялгаруулна хэмээн мэдэгдэж байгаа юм. Түүнчлэн уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасч яндангаас гарч байгаа агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурна гэж тооцоолоод байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.