04/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Мөнгөн хадгаламжийн даатгалтай…

Мөнгөн хадгаламжийн даатгалтай холбоотой төслийг дэмжив

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийг зарчмын хувьд дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Төсөл нь хадгаламжийн албан журмын даатгалын хууль, эрх зүйн орчныг олон улсын стандарт, зарчимд нийцүүлэн боловсронгуй болгох, банкнаас хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгийг эргэн төлөх үүргийг даатгах хэлбэрээр найдвартай байдлыг нь хангах, хадгаламжийн даатгалын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Тухайлбал банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, саналын эрхийн 50-иас дээш хувь эзэмшдэг этгээд, эрх бүхий албан тушаалтан, банкны санхүүгийн байдал муудахад шууд нөлөөлсөн онцгой нөхцөлтэй зээлтэй, илт бага хүүтэй зээл авсан, хадгаламжийн дундаж хүүгээс 50 хувиас илүү хүү эзэмшигчийн хадгаламжийг даатгалд хамруулахгүй байхаар төсөлд тусгажээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.