04/01/2018 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Ховд аймгийн цагдаа галаас ХОЁР…
Ховд аймгийн цагдаа галаас ХОЁР ХҮНИЙ АМЬ аварчээ
Ховд аймаг дахь Алтай сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Маргад-Эрдэнэ галын аюулаас эрдэнэт хүний амь аварчээ. Тус сумын Тахилт багт иргэн Н-ийн гэр 2017 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед шатжээ. Ж.Маргад-Эрдэнэ гал түймэр гарсан байхыг мэдэж, цаг алдалгүй ажилласнаар гэрт байсан хоёр эмэгтэйн амийг эрсдэхээс аварч чадсан байна. Эрдэнэт хүний амь насыг эрсдэх аюулаас аварч, цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчдаа баяр хүргэж, амжилт хүсье.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.