04/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Нэрт дуучин Алла Пугачева бусдын…

Нэрт дуучин Алла Пугачева бусдын бүтээлийг ХУЛГАЙЛСАН гэж буруутгагджээ

Хойд хөршийн нэрт дуучин Алла Пугачева шинэ жилийн “Новогодний огонек” тоглолтод оролцож, байлдан дагуулжээ. Тэрбээр шинэ дуу болох “Я летала”-гаа толилуулсан байна. Дуу фэнүүдэд нь ч их таалагджээ. Харин дуу зохиогч Александр Вулых Аллаг түүний “Придуманная любовь” бүтээлийг хуулбарласан байна гэж буруутгалаа.

“Алла Борисовна шинэ жилийн концерт дээр байлдан дагуулсан ч түүний дуу миний бүтээлтэй маш адилхан сонсогдлоо. Өөрөөр хэлбэл 15 жилийн өмнө бичсэн “Придуманная любовь” дуутай минь усны дусал шиг адилхан байлаа” гэж Александр Вулых цахим хуудсандаа бичжээ.

Алла Пугачевагийн фэнүүд ч хоёр дууг маш адилхан байгааг олж мэджээ. Дуу зохиогч Александр Вулых Аллагийн энэ үйлдлийг маш таагүй зүйл боллоо гэсэн байна.

https://youtu.be/4V4VvZA66fU

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.