06/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хүүхэд хамгаалах төсөлд Баянзүрх…

Хүүхэд хамгаалах төсөлд Баянзүрх дүүрэг нэгдэв

Баянзүрх дүүрэг хүүхдийн сайн сайхны төлөөх бүхий л санал санаачлага, төсөл хөтөлбөрийгдэмжин ажилладаг. Энэ ажлын хүрээнд өнөөдөр “Цахлай” хүүхэд хамгааллын төсөлтэй хамтран ажиллахаар болж, санамж бичгийг үзэглэлээ. Уг арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, дүүрэг дэх Цагдаагийн I,II,III хэлтсийн удирдлагууд болон ‘’Цахлай’’ хүүхэд хамгааллын төслийн төлөөлөгчид оролцсон юм.

‘’Цахлай’’ төсөл нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, багачуудад зориулсан гар утас, интернет, веб сайтын тусламжтай байрлал тодорхойлох систем юм. Өөрөөр хэлбэл, уг төхөөрөмжийг ашигласанаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өндөр нарийвчлалаар хүүхдээ хүссэн үедээ харах боломжтой. Мөн асран хамгаалагч, аав ээжид нь мэдээ илгээж аливаа гэмт хэрэг, халдлагаас урьдчилан сэргийлэх юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.