27/12/2016 · niitlelch.mn (Archiv) · Archive

46 хувьцаат компанийн 54,372 ширхэг хувьцаа арилжигджээ

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 46 хувьцаат компанийн 54,372 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцаа өсч, 13 хувцаат компанийн хувьцаа буурсан  бол 13 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Хөдөөгийн тээвэр” компани хамгийн өндөр буюу 15.00-иар өссөн бол “Мерекс” 13.38%, “Э-Транс ложистикс” 12.76%-иар тус тус өслөө. Мөн 17,499 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 1,755,367,178.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “MSE ALL” индекс 851.34 нэгж болж 0.73%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,465,209,553,845.00 төгрөг боллоо.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.