Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоорондын нөхөрсөг тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Голомт банк болон Гадаад харилцааны яамны санаачилгаар 2010 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй Монгол Улс дахь Элчин сайдын яамд хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил Горхи - Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү нөхөрсөг тэмцээн нь Монгол Улсад өөрийн улсаа төлөөлөн суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчид болон ажилтан, алба хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлж, нөхөрлөлийн холбоог бэхжүүлдэг чухал ач холбогдолтой. Энэ удаагийн нөхөрсөг тэмцээнд Элчин сайдын яамд болон НҮБ, AmCham Mongolia зэрэг нийт 18 байгууллагын, 270 гаруй тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.