“Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам”-д Орхон аймаг тэргүүллээ
Automatisch über den Namen verknüpft · ⚑ Fehler melden
“Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам” энэ сарын 15-21-нд Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод нэгэн зэрэг болж өндөрлөлөө. Тус наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагч, 3,258 тамирчинд спортын 28 төрлийн 210 зай, жин, ангилалд 879 багц медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна. Багийн нийлбэр дүнгээр 23 алт, 14 мөнгө, 35 хүрэл медаль хүртсэн амжилтаар Орхон аймаг тэргүүлж, 17 алт, 12 мөнгө, 21 хүрэл медалийн амжилтаар Дархан-Уул аймгийн баг удаалсан бол гутгаар байрт 9 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртэж зохион байгуулагч Баянхонгор аймаг эзэлжээ. Энэхүү наадам нь 64 жилийн өмнөөс эхэлсэн түүхтэй. …
Vollständig bei der Quelle lesen ↗
Das ist ein Auszug. Der vollständige Text steht bei der Quelle; eine Kopie bewahren wir als Beleg auf.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.