08/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Ерөнхийлөгчид “Цахим халдлагаас…

Ерөнхийлөгчид “Цахим халдлагаас хүүхдээ хамгаалъя” аяны удирдамж гардууллаа

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Цахим халдлагаас хүүхдээ хамгаалъя” нэг сарын аяныг эхлүүлээд байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, удирдамжаа гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад удирдамж гардуулах үеэр аяныг санаачлан зохион байгуулагч Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн С.Одонтуяа “Бид хүүхдээ хамгаалж чадахгүй бол Үндэсний аюулгүй байдал гэж яриад ч нэмэргүй” хэмээн хэлсэн юм. Цахим орчинд хүүхдүүд донтож, хүчирхийлэлд өртөх гэх мэт маш олон сөрөг тал байгааг хэрхэн өөрчлөх талаар аяныг зохион байгуулагчидтай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга санал солилцов.

Тэрбээр хүүхдүүдийг цахим орчноос гараад цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж бүрдүүлэх нь Монгол Улсын хөгжлийн бодлоготой нягт уялдаатай асуудал хэмээн онцлоод, уг аянаас бодит үр дүн гараасай хэмээн хүсэв.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.