10/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Нийслэл хотын КАМЕРЫН хяналт”…

“Нийслэл хотын КАМЕРЫН хяналт” хэлэлцүүлэг боллоо

Хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд камержуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, техник технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор Нийслэл хотод камер, дохиоллын систем суурилуулдаг иргэн, байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл 56 хүнийг оролцуулсан “Нийслэл хотын камерын хяналт” нээлттэй хэлэлцүүлгийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулсан байна.

“Нийслэл хотын КАМЕРЫН хяналт” хэлэлцүүлэг боллоо

Хэлэлцүүлэгт оролцсон иргэн, аж ахуй нэгж байгууллагын төлөөллөөс  “Камержуулалтын үйл ажиллагаа чанар, стандарт”, “Орчин үеийн телекамерийн техник технологи, тоног төхөөрөмж, ашиглалтын өнөөгийн байдал”, “Камерын ач холбогдол, үр дүн”, “Камерын хяналтын тогтолцоог хэрэгжүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйл” сэдвээр асуудал дэвшүүлж, тэдний гаргасан санал санаачлагыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нэвтрүүлэхээр болсон байна.

“Нийслэл хотын КАМЕРЫН хяналт” хэлэлцүүлэг боллоо

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.