Бүлгийн хуралд Л.Оюун-Эрдэнэ "Яаралтай МАН-ын УЗ-ийг хуралдуулъя" гэснийг олонхоор дэмжжээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Намрын чуулган нээж, Ерөнхий сайдын суудлыг орхисноосоо хойш Л.Оюун-Эрдэнэ анх удаа УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцлоо. Мэдээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад нэр дэвшинэ гэдгээ мэдэгдчихсэн тул МАН-ын шат шатны удирдах байгууллага хэзээ хуралдах нь анхаарал татаж байгаа. Бүлгийн хуралд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар зэрэгцэн сууж оролцжээ. Л.Оюун-Эрдэнийн зүгээс "Удирдах зөвлөлийг яаралтай хуралдуулж, Бага хурлаа товломоор байна. Асуудлыг нэг тийш нь болгоё. Намын асуудал Монголын төрийн гацаа болоод байж болохгүй" хэмээн санал гаргасан аж. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.