1994 оноос хойш усан эм найруулж буй Ц.Тунгалаг: Үйлчилгээ нь сайн хэвээр, санхүүд ч хэмнэлттэй
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Ц.Тунгалаг АУДС (Одоогийн АШУҮИС)-ийн Эм зүйн ангийг төгсөж, социализмын үед улсын эмийн санд нөөц хариуцсан эрхлэгчээр ажиллаж байжээ. Дараа нь 46-р эмийн санд хэсэг хугацааг өнгөрүүлж, 1994 онд “Хонхлой”-г байгуулсан аж. 31 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа эдний эмийн сан одоог хүртэл усан эм найруулж, худалдаалдаг. Бор, ногоон шилтэй витамин С, кальцын хлорид зэрэг усан эмийг ханиад хүрэх бүрдээ авч уудаг, дорхноо эдгэчихдэг хүүхэд цагийн дурсамж цөөнгүй хүнд бий. Одоо тийм эмийн сан цөөрчээ. Ц.Тунгалагийн хэлж байгаагаар Улаанбаатарт ганцхан “Хонхлой” л усан эм худалдаалж байх магадлалтай аж. 1994 оноос хойш ажиллаж байгаа болохоор “Хонхлой”-гийн байнгын үйлчлүүлэгчид олон. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.