12.01.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт ажиллаж…

Ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, захирагчийн харъяа байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх ажлын хэсэг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байна.

Энэ удаагийн ажлын хэсгийн гол зорилго нь бүх шатанд ажлын хариуцлага сахилгыг өндөржүүлэх, иргэдэд үйлчлэх төрийн ажил үйлчилгээнд чанарын ахиц дэвшил гаргах, бодлогын зорилтууд, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө тогтоол шийдвэрийн биелэлтийг бүрэн хангахад орших юм.

Мөн өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүн, төсвийн Ерөнхийлөн захирагчаас ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт, байгууллагуудын дүрмээр хүлээсэн үүрэг, холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээнд үнэлэлт дүгнэлт өгнө хэмээн ажлын хэсгийн дарга Ү.Ганболд онцлов.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.