28.12.2016 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
“Оддын дайн”-ы Лейа гүнж нас баржээ
Оддын дайн киноны Лейа гүнжийн дүрээр бидний сайн мэдэх жүжигчин Карри Фишер 60 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Тэрээр Лондонгоос Лос Анжелес хүрэх нислэгт сууж яваад зүрхний шигдээс болсон байна. Онгоцыг газардахад яаралтай ойролцоох эмнэлэгрүү хүргэсэн боловч эмнэлэгт очсоныхоо дараа нас барсан байна.
Тэрээр Оддын дайн кинонд анх дүр бүтээхдээ 19 настай байжээ. Карри Фишер тус киноны 2 болон 3 дугаар анги мөн хамгийн сүүлд хийгдсэн Оддын дайн-Хүчний сэргэлт-д Лейа гүнжийн дүрээр дэлгэцэнд мөнхөрсөн билээ.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.