13/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай…

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай БНСУ-д хагалгаанд орлоо

Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай өнөөдөр (2018.01.12) БНСУ-д ходоодны хорт хавдрын хагалгаанд оржээ.

Ходоодны хорт хавдрын эмчилгээ нь хавдрын хэмжээ, байрлал, орчны эд эрхтэндээ хэр зэрэг тархсан, хавдрын үе шат, өвчтөний биеийн байдал зэргээс хамаарч хийгддэг байна. Бавуугийн Лхагвасүрэн гуайн хувьд өвчин нь гуравдугаар үе шатандаа орсон тул дөрвөн цаг гаруй мэс засал хийлгэх аж.

Эдүгээ 73 настай эрхэм Б.Лхагвасүрэнгийн эмчилгээний зардал 100 илүү сая төгрөг шаардлагатай болж төлбөрөө олбол энэ сарын 10-нд хагалгаанд орохоор төлөвлөсөн байна. Засгийн газар, Өвөрмонголчууд түүний эмчилгээний зардал мөнгө цуглуулсан бөгөөд эмч мэргэжилтнүүд хагалгааг хойшлуулж өнөөдөр болгосон нь энэ юм байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.