15/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Саудын Араб эмэгтэйчүүд спортын…

Саудын Араб эмэгтэйчүүд спортын цэнгэлдэх хүрээлэнд АНХ УДААГАА орж үзэв

Саудын Араб эмэгтэйчүүд спортын цэнгэлдэх хүрээлэнд анх удаагаа орж үзлээ гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Тус улсын баруун нутгийн Жидда хотод баасан гарагт буюу өчигдөр болсон дотоодын хөл бөмбөгийн лигийн тэмцээнийг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт үзсэн байна.

Консерватив үзэлт, лалын шашинт энэ улсын Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы санаачлагаар эмэгтэйчүүд харьцангуй эрх чөлөөтэй болсоор байгаа юм.

Саудын Араб эмэгтэйчүүд спортын цэнгэлдэх хүрээлэнд АНХ УДААГАА орж үзэв

Цэнгэлдэх хүрээлэнгийн “гэр бүлийн хэсэг” гэсэн хэсэгт эмэгтэй үзэгчид суун тэмцээнийг үзсэн байна.

Нэгэн эмэгтэй ярихдаа “Цэнгэлдэх хүрээлэнд тэмцээн үзэх гэртээ үзэхээс огт өөр юм байна. Жолоо барих, цэнгэлдэх хүрээлэнд орохыг зөвшөөрөх зэргээр эмэгтэйчүүдийн эрх чөлөөг өргөжүүлж байгаад үнэхээр баяртай байна” гэжээ. Тус улсад эмэгтэйчүүдийн жолоо барих эрх энэ оны зургадугаар сард нээгдэх юм.

Гэхдээ ажиглагчдын үзэж буйгаар, эдийн засгийн өсөлт саарч байгаатай холбоотойгоор олон нийтийн дунд үүсээд буй бухимдлыг дарахаас гадна эдийн засгийн шинэчлэл хийж буй Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы нэр нөлөөг бэхжүүлэхийн тулд Саудын Арабын Засгийн газар ийм өөрчлөлтүүд хийж байгаа бололтой.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.