2018.01.15 · niitlelch.mn (Archiv) · Архив

Хөгшрөхийг хүсдэг жүжигчин Ума Турман

Хөгшрөхийг хүсдэг жүжигчин Ума Турман

Дийлэнх хүмүүс хөгшрөлтийн эсрэг тэмцэж, царай зүс, бие хаагаа мөнхийн залуу хэвээр байлгахыг хүсдэг шүү дээ. Гэтэл Холливудын алдарт жүжигчин Ума Турман нас ахиж намбатай харагдахыг хэзээнээс мөрөөддөг байсан гэвэл та итгэх үү?

Хөгшрөхийг хүсдэг жүжигчин Ума Турман

Олон арван сэтгэл хоногшсон дэлгэцийн бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн тэрээр “HELLO” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа дурджээ.

Хөгшрөхийг хүсдэг жүжигчин Ума Турман

“Би залуухан бас үзэсгэлэнтэй байдалдаа хэзээ ч сэтгэл хангалуун байгаагүй. Хүүхэд наснаасаа эхлээд л аймшигтай мэдрэмжийг авдаг байлаа. Учир нь арван настайд минь хэн нэгэн намайг үнэхээр муухай инээдэг гэж хэлснээс болж насанд хүртлээ өөртөө гутарч, нэг ч удаа шүднүүдээ ил гаргаж инээж үзээгүй. Бас нүүрээ будаагүй байдлаа хүнд харуулахыг хүсдэггүй байсан. Харин нас ахих тусмаа өөртөө итгэлтэй болж, одоо л нэг эмэгтэй хүн гэдгээ мэдэрч байна даа” хэмээжээ.

Хөгшрөхийг хүсдэг жүжигчин Ума Турман

Үнэхээр ч оюун санаа, сэтгэл зүйгээрээ залуужсанаа батлав уу гэлтэй Ума Турман эрүүл, гуалиг бие галбираа гайхуулан далайн эрэг дээр баяр хөөртэйгөөр алхаж буйг та харж байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.