16.01.2018 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Шадар сайд Ө.Энхтүвшин: Мал тэвээргээ…

Шадар сайд Ө.Энхтүвшин: Мал тэвээргээ алдахаас урьтан малчдад ӨВС, ТЭЖЭЭЛ хүргэе

Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр (2018.01.15) өвөлжилт болон малын гоц халдварт өвчний мэдээлэлтэй танилцаж, Онцгой байдлын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд яаралтай үүрэг өглөө. Энэхүү шуурхай хуралдаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр УНХТГ-ын дарга, хошууч Ч.Цогтбаяр нар оролцов.

Шадар сайд Ө.Энхтүвшин нэн тэргүүнд шүлхийн голомт бүхий аймаг, сумдад хорио цээрийн дэглэмийг чангатгах, хүн мал, машин техникийн хөдөлгөөнийг хязгаарлан халдвар тархахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, иргэд болон холбогдох байгууллагуудыг мэргэжлийн заавар зөвлөмж, удирдлагаар хангаж ажиллахыг ОБЕГ-т даалгалаа. Мөн ОХУ-аас эхний ээлжинд 1 сая тун вакцин яаралтай худалдан авахыг ХХААХҮЯ-нд үүрэг болголоо.

ОБЕГ болон ХХААХҮЯ-наас хамгийн сүүлд авсан мэдээллээр, манай орны 10 аймгийн 55 сум цагаан зудтай, 8 аймгийн 45 сум цагаанаар зудархуу байна. Шадар сайд Ө.Энхтүвшин 2017-2018 оны өвөл, хаврын болзошгүй хүндрэлд зориулан төсвийн хөрөнгөөр бүрдүүлсэн улсын нөөцөөс шаардлагатай өвс, тэжээлийг цас, зуд хүндэрч мал тэвээргээ алдахаас урьтан малчдын гарт хүргэх саналаа Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж, шийдвэрлүүлэхээр болов.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.