Н.Алтаншагай: Нийслэлийн хамгийн өндөр цэгт барьж байгаа авто замын гүйцэтгэл 80 хувьтай байна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол болох 11, 31, 39, 43-р хороодыг холбох 2,1 км автозамыг тавьж байна. Тус автозамыг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2024 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр автозам барих санаачилгыг хамгийн анх гарган эхлүүлсэн. Замын ажил өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Улаанбаатар хотын хамгийн өндөр цэгт баригдаж буй гэр хороолол дундах автозамын сүлжээ нь ашиглалтад орсноор Өнөр бүс буюу нэгдүгээр хорооллыг Баянхошуу бүстэй босоо тэнхлэгээр шууд холбох маш чухал автозам болох юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.