Спикерийн гутал
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 09 дүгээр сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийж байна. Өчигдөр тус улсад газарджээ. Өнөөдөр түүний айлчлалаас илүү гутал нь цахим орчинд анхаарал татаад байна. Тэрбээр, дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийн нэг болох "Hermes"-ийн гутал хөлдөө жийжээ. Тэр нь 880 евро бөгөөд монгол мөнгөөр 3,7 сая орчим төгрөгийн үнэтэй байдаг аж. Онгоцноос буухдаа энэхүү гутлаараа гангарчээ. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановтой албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.