17/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа

Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 15-нд боллоо. Тус хурлаар Монголбанкны гадаад валютын байршил, урт, богино хугацаатай хөрөнгө оруулалтын багцын байдал, валютын позиц, гадаад өр төлбөрийн асуудлын талаар Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Монголбанкны гадаад валютын улсын нөөцийн удирдлага, эрсдэлийн менежментийн талаар Эрсдэлийн удирдлагын албаны ахлах эдийн засагч Б.Ганзаяа, ахлах эдийн засагч Ч.Лхагвадулам нарын сонсгол мэдээлэлийг хэлэлцэв. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Хяналтын зөвлөлийн гишүүн Л. Ариунаа мэдээлэл хийв.

Хяналтын Зөвлөлийн хурлаас гадаад валютын улсын нөөцийг удирдахдаа Монгол улсын өрийн үйлчилгээ 2022 он хүртэл жилээс жилд нэмэгдэх эрсдэлийг тооцож ажиллах, гадаад валютын нөөцийг тайлагнадаг олон улсын стандартыг мөрдөж ажиллахыг Монголбанкны холбогдох газруудад зөвлөв.

Мөн Эрсдэлийн удирдлагын албаны зүгээс засаглалын зохистой бүтцийг бүрдүүлж ажиллах, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагыг сайжруулах, түүнчлэн засаглалын болон бодлогын эрсдэлийг удирдах чиглэлээр, албаны үйл ажиллагааны хамрах хүрээг өргөтгөх боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргажээ.

Мөн ээлжит хурлаар Хяналтын зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан,  төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж, хийх ажлын чиглэлийг тогтов.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.