НҮБ-ын Хүүхдийн Сангаас 11 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг хандивлалаа
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
НҮБ-ын Хүүхдийн Сан, Эрүүл Мэндийн Яамтай хамтран эмнэлгийн хог хаягдлын 11 тэрбум төгрөгийн үнэ бүхий 51 төхөөрөмжийг 21 аймгийн төв эмнэлэг, зоонозын төвүүдэд нийлүүлжээ. Эдгээр төхөөрөмжүүдийн нэгийг өнөөдөр /2025.09.02/ Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд суурилуулж, ашиглалтад оруулсан байна. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас тус төвд 642 сая төгрөгийн үнэ бүхий лабораторийн кабинет, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. Тус тоног төхөөрөөмжүүдийг суурилуулснаар ХӨСҮТ-ийн хог хаягдлын менежмент, лабораторийн аюулгүй байдал сайжирч эмнэлгийн аюултай хог хаягдлыг байгальд ээлтэй, зардал багатай боловсруулах боломж бүрдэж байна гэж мэргэжилтнүүд онцоллоо. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.