17/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

И-БАРИМТ: Буцаан олголт авах…

Linked automatically by name · ⚑ Report an error

И-БАРИМТ: Буцаан олголт авах бүртгэлийн мэдээллийг САЙТАР ШАЛГАНА УУ!

2018 оны эхний улиралд багтаан НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлнэ. Энэ хүрээнд Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt.mn цахим хаягт бүртгэлтэй иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулах ажлыг Татварын ерөнхий газраас зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар ebarimt.mn цахим хаягт 655 мянга 245 иргэний мэдээлэл бүртгэлтэй байгаагаас 22 мянга 192 иргэний мэдээлэлд зөрчил гарчээ. Тодруулбал дээрх иргэд овог, нэр, дансны дугаараа буруу эсвэл алдаатай бүртгүүлсэн байна.

Товчхондоо бүртгэлийн мэдээллээ алдаатай эсвэл дутуу оруулсан 22 мянган иргэн НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах боломжгүй болжээ. Тиймээс дээрх иргэд 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө ebarimt.mn цахим хаягт хандаж хувийн мэдээллээ болон дансны дугаараа засаж баталгаажуулахыг Татварын ерөнхий газраас зөвлөж байна.

Учир нь 1 дүгээр сарын 22-нд Татварын ерөнхий газар НӨАТ-ын буцаан олголтод хамрагдах иргэдийн мэдээллийг Сангийн яаманд хүргүүлнэ. Харин Сангийн яам Монголбанкаар дамжуулан татварын урамшууллыг иргэдийн данс руу шилжүүлэх юм байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.