18/01/2018 · niitlelch.mn (Archiv) · Archive

Зорилтот бүлгийн 1000 хүүхдийг…

Зорилтот бүлгийн 1000 хүүхдийг “Скай ресорт” цанын баазад ҮНЭГҮЙ тоглуулна

МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн, “Скай ресорт” цанын баазтай хамтран нийслэлийн зургаан дүүргийн зорилтот бүлгийн 1000 хүүхдийг цанын баазад үнэ төлбөргүй тоглуулах болжээ.

Бүтэн өнчин, амжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдиг хамруулах энэхүү үйл ажиллагааг маргааш буюу энэ сарын 19 болон ирэх долоо хоногийн баасан гарагт зохион байгуулах юм.

Монгол Улсын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон аюулгүйн хэмжээнээс 6-7 дахин их байна. Тиймээс зорилтот бүлгийн хүүхдүүдийг агаарын бохирдлоос үүдэлтэй өвчинөөс хамгаалах зорилгоор дээрх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.