niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:21 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d1%85%d1%83%d0%b4%d0%b0%d0%bb%d a036222aa49aa1d8… ← niitlelch.mn руу буцах

Худалдааны төвүүдийн баярын өдрүүдийн цагийн хуваарь

Энэ оны хамгийн сүүлчийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ажиллах зах, худалдааны төвүүдийн хуваарийг хүргэж байна. Томоохон захуудаас Нарантуул худалдааны төв дөрөв хоног амарна, бусад нь зөвхөн нэгдүгээр сарын 1-нд амрах юм байна. Мөн томоохон сүлжээ дэлгүүд цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана.

–“Хархорин” худалдааны төв өнөөдөр 07.00 – 15.00 цаг хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1, 2-нд амарна

–“Нарантуул” худалдааны төв өнөөдөр 10.00-19.00 хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын дөрвөн хүртэл амарна

–“Бөмбөгөр” худалдааны төв өнөөдөр 09.00-20.30 хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд амарна

–Барс худалдааны төв өнөөдөр  07.00-17.00 цаг хүртэл ажиллана.

–“Сандэй Плаза” худалдааны төв өнөөдөр 10.00-22.00 цаг хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1, 2-нд амарна

–“Миний сүлжээ дэлгүүрүүд”- ийн салбарууд өнөөдөр 08.30-23.00 хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 хуртэл ажиллана

–“Номин Холдинг” ХХК-ийн бүх салбарууд 09.00-22.00 цаг хүртэл ажиллана.

–“E Mart” худалдааны төв өнөөдөр 10.00-22.00 ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 цаг хүртэл ажиллана

–“Боса” сүлжээ дэлгүүрүүд өнөөдөр 07.00-22.00 цаг хүртэл ажиллана.  Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 хүртэл ажиллана.

–“Сансар” сүлжээ дэлгүүрүүд өнөөдөр 13.00-22.00 хүртэл ажиллана.

–Меркури худалдааны зах өнөөдөр 10.00-19.00 хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд амарна.