Нүүр хуудас Нийгэм Худалдааны төвүүдийн баярын өдрүүдийн цагийн хуваарь

Худалдааны төвүүдийн баярын өдрүүдийн цагийн хуваарь

313
0

Энэ оны хамгийн сүүлчийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ажиллах зах, худалдааны төвүүдийн хуваарийг хүргэж байна. Томоохон захуудаас Нарантуул худалдааны төв дөрөв хоног амарна, бусад нь зөвхөн нэгдүгээр сарын 1-нд амрах юм байна. Мөн томоохон сүлжээ дэлгүүд цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана.

“Хархорин” худалдааны төв өнөөдөр 07.00 – 15.00 цаг хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1, 2-нд амарна

“Нарантуул” худалдааны төв өнөөдөр 10.00-19.00 хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын дөрвөн хүртэл амарна

“Бөмбөгөр” худалдааны төв өнөөдөр 09.00-20.30 хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд амарна

Барс худалдааны төв өнөөдөр  07.00-17.00 цаг хүртэл ажиллана.

“Сандэй Плаза” худалдааны төв өнөөдөр 10.00-22.00 цаг хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1, 2-нд амарна

“Миний сүлжээ дэлгүүрүүд”- ийн салбарууд өнөөдөр 08.30-23.00 хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 хуртэл ажиллана

“Номин Холдинг” ХХК-ийн бүх салбарууд 09.00-22.00 цаг хүртэл ажиллана.

“E Mart” худалдааны төв өнөөдөр 10.00-22.00 ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 цаг хүртэл ажиллана

“Боса” сүлжээ дэлгүүрүүд өнөөдөр 07.00-22.00 цаг хүртэл ажиллана.  Нэгдүгээр сарын 1-нд 12.00-22.00 хүртэл ажиллана.

“Сансар” сүлжээ дэлгүүрүүд өнөөдөр 13.00-22.00 хүртэл ажиллана.

Меркури худалдааны зах өнөөдөр 10.00-19.00 хүртэл ажиллана. Нэгдүгээр сарын 1-нд амарна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here