Нүүр хуудас Соёл урлаг Бүх кино театрын дэлгэцнээ “Этгээд” МУСК гарч байна

Бүх кино театрын дэлгэцнээ “Этгээд” МУСК гарч байна

132
0

ЭТГЭЭД” УСК –ны найруулагчаар ажилласан Б.Баатар нь дэлгэцийн бүтээлд өөрийн гэсэн өнгө, имижийг тодорхойлж, ур чадвараараа танигдсан зураглаач юм. Тэрээр өмнө нь “Сайн, муу, хэрцгий”,” Ар хударга”, “ Зангараг”,  “Үргээлэг 2”, “Яллагч”, “Хийморь”, “Сүүн замын сахиул”, “Зориг” уран сайхны кинонуудын ерөнхий зураглаачаар ажиллаж байжээ. Түүний ажилласан  “Хийморь” УСК нь хилийн дээс алхаж, Германы Олденбург кино наадмаас “Кино урлагийн амин сүнс” шагнал хүртэн, “San Diego International Film Festival”-ийн “Шилдэг” киногоор шалгарч байсан юм. Мөн Оскарын кино наадмын “Шилдэг гадаад кино” төрөлд нэр дэвших эрхийг авч чадсан билээ. Жинхэнэ кино урлагийн мастерууд “Холливууд бол мөрөөдөл биш” гэж ярьдаг. Үүн шиг Оскар ч мөн адил бидний хувьд зүгээр нэг мөрөөдөл төдий биш юм. Тийм ч учраас Монгол кино Оскарт нэр дэвшихээр чансаатай бүтээгдэж, гадны шүүгчдээс өндөр үнэлгээ авсан нь яах аргагүй “дэвшил” болсоныг илэрхийлнэ. Америкийн зураглаачдын нийгэмлэг (The American Society of Cinematographers)-ийн ерөнхийлөгч Kees Van Oostrum ”Хийморь” УСК-ны ерөнхий зураглаач Б.Баатартай тусгайлан уулзаж, баяр хүргэн, кино зураглаачдын хамгийн том наадамд түүнийг тусгайлан урьж оролцуулж байжээ. Энэхүү үйл явдал нь дэлхийн нэр хүндтэй наадамд Монгол кино зураглаач уригдсан анхны тохиолдол болж байв.

Б.Баатарын хувьд “ЭТГЭЭД” УСК нь түүний анхны бие даан бүтээсэн уран бүтээл юм. Найруулагч энэхүү бүтээлээрээ “хүн өөрөө өөртөө эзэн байж, үзэл бодол, үнэт зүйлээ хамгаалж эс чадвал хэн нэгний олз болон, хохирч үлддэг” гэдэг санааг илэрхийлэхийг зорьжээ. Сэтгэл зүйн триллер төрлийн “ЭТГЭЭД” УСК найруулагчийн шийдэл, зураг авалтын өвөрмөц өнцөг, өнгө, дүрсний төгс чанараараа Монголын уран бүтээлчдийн чадвар, чансааг нэг шатанд ахиулсан бүтээл болж чадсаныг мэрэгжлийнхэн онцолж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here