Нүүр хуудас Нийгэм Хөрөнгийн биржид 2.6 сая хувьцаа арилжив

Хөрөнгийн биржид 2.6 сая хувьцаа арилжив

104
0
horongiin-birge
Хөрөнгийн биржид 2.6 сая хувьцаа арилжив

Монголын Хөрөнгийн биржид өчигдөр /2021-05-06/, энгийн арилжаагаар 43 ХК-ийн 1,082,917,832.83 төгрөгийн үнийн дүн бүхий 2.6 сая хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр “Монгол шевро” (MVO+14.98%) болон “Мон-Ит Булигаар” ХК (MBG+14.92%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монноос” (MNS-12.60%) болон “Стандарт агрикалчер групп” ХК (SOH-11.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 669,535 нэгж эрхийг нийт 186.8 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.53 хувиар өсөж, 37060.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,721,646,734,836.71 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here