Нүүр хуудас Нийгэм Налайх дахь зөвшөөрөлгүй уурхайг хааж эхэллээ

Налайх дахь зөвшөөрөлгүй уурхайг хааж эхэллээ

251
0

Зөвхөн өнгөрөгч онд гэхэд л Налайх дүүрэг дэх нүүрсний уурхайд 12 уурхайчин осолдож амь насаа алдсан гэх тоо баримт бий. Тэр ч байтугай улсын хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүйгээр уурхайж ам нээж ажиллуулах болсон байна.

Тиймээс тус дүүрэгт зөвшөөрөлгүй нүүрс олборлож буй аж ахуйн нэгжийг үйл ажиллагааг зогсоож, уурхайн ам, цооногийг хаах ажлыг эхлүүлжээ. Одоогоор тус дүүрэгт зөвшөөрөлгүй 100 гаруй цооногт 1000 орчим хүн ажиллаж байгаа аж.

Харин ашигт малтмалын тусгай хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй 75 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Зөвшөөрөлгүй уурхайг хаах ажлыг тус дүүргийн II хорооноос эхлүүлж, 20 гаруй цооногийг булж, нөхөн сэргээлт хийх хийж эхэлжээ.

О.Ундармаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here