Нүүр хуудас Нийгэм ӨВӨРХАНГАЙ: Зорилтот бүлгийн 45 иргэнд НҮҮРС өгчээ

ӨВӨРХАНГАЙ: Зорилтот бүлгийн 45 иргэнд НҮҮРС өгчээ

144
0
oworhangai-nuursnii-tuslamj
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газраас зорилтот өрхүүддээ түлээ нүүрсний тусламж үзүүллээ.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газраас зорилтот өрхүүддээ түлээ нүүрсний тусламж үзүүллээ.

Баг бүрээс зорилтот 45 өрхөд тус бүрт 10 шуудай нүүрс, нийт 13 багийн иргэддээ 5850 шуудай нүүрс олгож, өвлийн түлшний хэрэгцээнд нь дэмжлэг үзүүлжээ. Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, үр хүүхэд нь тэжээж тэтгэх боломжгүй гэдэг нь тогтоогдсон ахмад настан,

бүрэн хараагүй, хэлгүй, дүлий иргэн, байнгын асаргаа шаардлагатай, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан болон хүндэт донор ахмад иргэдэд Арвайхээр сумын ЗДТГ-аас жилд нэг удаа түлээ, нүүрсний туслалцаа үзүүлдэг уламжлалтай юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here